Tuesday, May 4, 2010

Газрын төлбөр тушаахдаа анхаарах зүйлс











Газрын үнэлгээний бүсчлэл


ГАЗРЫН ТӨЛБӨР, ТАТВАР, ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛСЭН

1. Газрын төлбөр тооцох аргачлал:
1. Газрын төлбөрийн тухай хууль 1997 оны Засгийн Газрын 152 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2005 онд 4/21 тоот тогтоолоор нийслэлийн газрын үнэлгээний бүсчлэл, төлбөр тогтоох хэмжээг тогтоосон.
2. НИТХ-ын 2005 оны 4/21 тоот тогтоолын дагуу газар эзэмшигч, ашиглагчидад газрын үнэлгээний аль бүсчлэл, ямар газрын зориулалттай, газрын хэмжээнээс нь хамааран жилд ногдох газрын төлбөрийг тооцно. Жишээ нь: АПУ ХК нь үнэлгээний 1-р бүсчлэлд байрладаг, аж ахуйн үйл ажиллагааны зориулалттай , газрын хэмжээ 52063м2. Нэг жилийн төлбөрийг тооцоолье. Газрын төлбөр = Үнэлгээний бүс, Зориулалт * Газрын хэмжээ 1 бүс - 352төг * 52063м2 = 4581544 төгрөг нэг жилийн газрын төлбөр болж байна.
2. Зуслангийн газрын төлбөрийг тооцох аргачлал:
1. Газрын тухай хуулийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна. 2. Газрын төлбөрийн тухай хуулийн 7.5-д “ойн болон усан сан бүхий газрын төлбөрийг ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг хоёр дахин өсгөж тооцно”. 3. Газрын төлбөрийн тухай хуулийн 8.1.2-т Монгол улсын иргэнийг гэр бүлийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй 0.07 га хүртэлх хэмжээний газрынх нь төлбөрийн 90 хувиар чөлөөлнө гэж тус тус заасан. Хэрэв Та Сүхбаатар дүүргийн 18-р хороо Сэлбийн зусланд 700 м2 зуслангийн газартай гэж үзээд нэг жилийн газрын төлбөрийг тооцье. Газрын төлбөр = ( Газрын хэмжээ * 1м2 газрын төлбөр *2 )* Хөнгөлөлтийн хувь (700*44*2)*0.1= 6160 төгрөг нэг жилийн газрын төлбөр болж байна.
3. Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал:
Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, НИТХ-ын 2005 оны 4/21 тогтоол, гэр бүлийн хэрэгцээний өмчлүүлэх газрын үнийг хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээ, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон байгаль, экологийн нөхцөлийг харгалзан үзэж.нийслэлд 1.0-0.3 байна. Жишээ нь: Иргэн Дорж СХД-ийн 9-р хороо, Баянхошуунд 520 м2 газартай гэж үзъе. Энэ тохиолдолд: 44000 х 0.3 = 13200 төгрөг/м2 13200 төг/м2 * 520 м2 = 6864000 төгрөг болно.
4. Газрын татвар тооцох аргачлал:
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.1, 7.2.1-д заасны дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газарт газрын албан татвар тооцохдоо иргэний өмчлүүлсэн газрын үнэлгээнээс 0.6%-иар тооцож ногдуулаад нийслэлд 95%-иар хөнгөлнө. Жишээ нь Иргэн Дорж СХД-ийн 9-р хороо, Баянхошуунд 520 м2 газартай гэж үзъе. Энэ тохиолдолд: 13200 төг/м2 * 520 м2 = 6864000 төгрөг 6864000 х 0.6% = 41184 төгрөг 41184 төгрөг х 95% (чөлөөлөх) = 2059 төгрөгийн газрын албан татвар болж байна.
5. Газрын нөхөн олговор тооцох аргачлал
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.4-т зааснаар “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гарсан” тохиолдолд газрын үнэлгээ нь Засгийн Газрын 2003 оны 103 тоот тогтоолоор тогтоосны дагуу 1м2 газрын үнэ 13200 төгрөг байна. Жишээ нь: Сонгино хайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн голд тавигдах замын трасст Н.Ганзоригийн өмчлөгдсөн хашаа орсон ба нийт 464 м2 хашаатай, замын трасст 75.75 м2 газар орж 388 м2 газар үлдэж байна. Ингээд Засгийн Газрын 2003 оны 103 тоот тогтоолыг үндэслэн газрын үнэлгээг